引自:蒙古国电子发展、创新与通信部
Монгол Улс 5G сүлжээг өнөөдөр албан ёсоор асааж, технологийн шинэ эринийг эхлүүллээ. Энэ нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2025 онд хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлыг нэг юм. Уг арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ.
蒙古国今日正式启动5G网络,标志着科技新时代的开启。这是蒙古国电子发展、创新与通信部计划于2025年实施的重点工作之一。本次启动仪式由电子发展、创新与通信部部长巴特尔呼主持。
Тэрбээр, “Радио давтамжийн нөөц нь дэлхийн эдийн засгийн чухал хөрөнгө юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллага энэхүү нөөцийг улс орнуудад хуваарилдаг бөгөөд сонгон шалгаруулалтыг олон улсын гэрээний дагуу явуулдаг. Энэ ажлыг зохион байгуулсан Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗГ) болон идэвхтэй оролцсон үүрэн холбооны операторуудад талархал илэрхийлье.
他表示:“无线频率资源是全球经济中的重要资产。国际电信联盟依据国际协议对这些资源进行分配并组织遴选。我在此对本次工作的组织者——通信监管委员会以及积极参与的移动通信运营商表示感谢。”
5G технологи нь зөвхөн хурдан интернэт биш, харин шинэ эдийн засаг, технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийн хөгжлийн суурь болно. Энэ нь орон нутгийн иргэд, ялангуяа алслагдсан багт амьдардаг хүүхэд, залууст нийслэлийн түвшний нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг олгоно. Тухайлбал, сумын иргэд Улаанбаатарын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, тусламжийг шууд авах, хүүхдүүд дэлхийн шилдэг хичээлийг онлайнаар сонсох боломжтой болно.
5G技术不仅仅是高速互联网,更是构建基于新经济和科技进步的工业发展的基础。这项技术将使地方居民,特别是偏远地区的儿童和青年,能够及时享受到首都级别的社会服务。例如,县区居民可直接从乌兰巴托的医院获得医疗咨询和援助,孩子们也可以在线学习全球顶尖课程。
Хамгийн гол нь 5G нь аж үйлдвэрийн шинэ эриний эхлэлийг тавина. Уул уурхайд жолоочгүй тээвэр нэвтрүүлэх, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болно. Судалгаагаар, 2030 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийн 1-4%-ийг 5G технологи бүрдүүлж, жил бүр 800 тэрбум төгрөгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж тооцоолж байна.
最关键的是,5G将开启新一代工业时代,使无人运输在矿业中成为可能,同时助力出口增长。研究预测,到2030年,5G技术将贡献蒙古国GDP的1%至4%,每年带来8000亿图格里克的经济增长。
Хүний оролцоог багасгасан, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүч, хурдан бөгөөд хоцрогдол багатай интернэт гэсэн хоёр тулгуур чухал. 5G технологийн нэвтрүүлэлтээр бид энэ тулгуурын нэгийг амжилттай босгож, Монгол Улсын экспортын шинэ гүүрийг хамтдаа нээж байна” хэмээн онцлов.
他强调:“要发展现代化、能够参与全球市场竞争的工业体系,关键在于两大支柱:能源与高速低延迟的互联网。5G的引入意味着我们已成功搭建起其中一个支柱,并共同开启了蒙古国对外出口的新桥梁。”
5G сүлжээ нь өндөр хурдны интернэтээр хязгаарлагдахгүй харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт хувьсгал авчирна.
5G网络的影响不仅限于高速互联网,它将在通信、工业、教育、医疗和矿业等多个领域带来革命性变革。
5G технологийн ашиг тус:
5G技术的优势如下:
Хурдан, найдвартай интернет: Монголын хүн амын 45% нь Улаанбаатарт төвлөрсөн, харин хөдөө орон нутагт хүн ам сийрэг тархсан байдаг тул 5G-ийн өндөр хурд (10 Гбит/с хүртэл), бага хоцрогдол (1 миллисекунд) нь хот, хөдөөгийн дижитал хуваагдлыг багасгахад тусална. Жишээ нь, Улаанбаатарт онлайн үйлчилгээ, тоглоом, видео стриминг хурдан болж, хөдөөд ч өндөр хурдны интернетэд холбогдох боломж нэмэгдэнэ.
快速可靠的互联网:蒙古45%人口集中在乌兰巴托,农村人口则分布稀疏,因此5G提供的高速度(最高达10Gbps)与低延迟(1毫秒)可有效缩小城乡之间的数字鸿沟。例如,在乌兰巴托,在线服务、游戏与视频流媒体将更为流畅;而农村也将获得更多接入高速互联网的机会。
5G нь Монголд дижитал хуваагдлыг багасгаж, хөдөө орон нутгийн хөгжил, цахим засаглал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулна. Гэхдээ хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил зэрэг сорилтуудыг даван туулах шаардлагатай.
5G将在缩小蒙古国数字鸿沟、推动农村发展、强化电子政务、提升教育与医疗服务、促进经济增长等方面发挥重要作用。然而,蒙古仍需应对投资不足、基础设施建设等诸多挑战。
Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлээд байна. Дэлхийн хүн амын 21 хувь нь 1,76 тэрбум хүнд 10 сая гаруй 5G технологийн антен сүлжээгээр дамжуулан үйлчилгээ хүргэж байна.
截至目前,全球已有130多个国家开通了5G移动通信服务。全球21%的人口,即约17.6亿人,正通过超过1000万个5G技术天线享受该服务。
Өмнөд Солонгос 2019 онд 5G -г анх нэвтрүүлсэн бө 2025 он гэхэд хүн амын 60 хувь нь буюу 31 сая хүн 5G -ийн хэрэглэгч болно гэж тооцжээ.
韩国于2019年率先推出5G服务,预计到2025年,将有60%的人口,即约3100万人成为5G用户。
Хятад улс 1.3 тэрбум хүн, АНУ-д 200 сая, Европт 230 сая хүн тус, тус 5G -г ашиглаж байна.
中国已有13亿人口使用5G服务,美国约2亿人,欧洲则有2.3亿人在使用。
Дэлхийн 186 улсад 623 оператор компани 5G сүлжээ байгуулахаар төлөвлөсөн, туршилт хийгдсэн, давтамжийн зөвшөөрөл өгөгдсөн, сүлжээгээ байгуулсан, үйлчилгээг эхлүүлсэн, зах зээлд бүрэн нэвтрүүлсэн байна.
在全球186个国家中,已有623家运营商计划建设5G网络,相关的测试、频谱许可、网络部署、服务启动及市场全面推广工作正陆续推进中。
5G нь 2024 оны эцэс гэхэд мобайл дата урсгалын 34 хувийг эзэлж байсан бол 2030 оны эцэс гэхэд нийт мобайл датаны урсгалын 80%-ийг дамжуулах төлөвтэй гэж Эрикссон компаниас таамагласан байна. 2030 онд 5G сүлжээний дэлхийн холболтын тоо 6.3 тэрбумд хүрч, мобайл нийт холболтын 67 хувьтай тэнцэнэ.
据爱立信公司预测,到2024年底,5G将占全球移动数据流量的34%;而到2030年底,这一比例将达到80%。届时,全球5G连接数量将达到63亿,占移动总连接数的67%。
声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!
领取专属 10元无门槛券
私享最新 技术干货