首页
学习
活动
专区
圈层
工具
发布

蒙古国科学院开展乌兰巴托市周边地热资源研究

引自:蒙古国城市建设、建筑与住房部

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны хэтийн төлөвийг соронзон-теллурикийн (МТ) арга зүйд тулгуурлан тодорхойлох суурь судалгааны ажлыг Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Цахилгаан соронзон судлалын лабораторийн эрхлэгч, PhD.Э.Батмагнай ахлагчтай судалгааны баг хэрэгжүүлж эхлээд байна.

由城市建设与住房部及乌兰巴托市市长办公室委托,自2025年2月12日起,蒙古科学院天文与地球物理研究所电磁研究实验室主任、博士巴特玛格奈领导的研究团队开始实施基于大地电磁测深方法的基础研究,以确定乌兰巴托市周边地热资源的前景。

Уг суурь судалгааны ажлын геологи, гидрогеологийн судалгааны хэсгийг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн Региональ геологийн салбарын эрхлэгч Б.Энхдалай хариуцан гүйцэтгэж байна.

该基础研究的地质和水文地质部分由蒙古科学院地质研究所区域地质部门负责人恩赫达莱负责实施。

Судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар орчмын 50 км х 60 км талбайд өмнө нь хийгдсэн геологи, геофизик болон гидрогеологийн судалгааны мэдээллүүдийг цуглуулах, тэдгээр өгөгдөлд дахин боловсруулалт, дүн шинжилгээ хийж, шинээр геофизикийн хэмжилтүүд, сансрын зургийн тайлалт болон усны химийн шинжилгээ хийх замаар судалгааны талбайд газрын гүний дулааны боломж байгаа эсэхийг үнэлэх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

研究工作包括收集乌兰巴托周边50公里×60公里区域内之前进行的地质、地球物理和水文地质数据,对这些数据进行再处理和分析,通过新的地球物理测量、卫星图像解译和水化学分析,分阶段评估研究区域内地热资源的潜力。

Соронзон-теллурикийн хээрийн хэмжилтээр цуглуулсан өгөгдөлд Швейцарийн /ETH/ Цюрихын Технологийн Их Сургуулийн “Euler” нэртэй өндөр хурдны суперкомпьютерын тусламжтайгаар тооцоолол хийж, Улаанбаатар хот орчмын анхны цахилгаан эсэргүүцлийн 3D загварыг урьдчилсан байдлаар гаргаад байна (Зураг 1).

通过大地电磁测深野外测量收集的数据,借助瑞士苏黎世联邦理工大学“Euler”高速超级计算机进行计算,已初步建立乌兰巴托市周边首个电阻率3D模型。

Уг цахилгаан эсэргүүцлийн региональ загварыг дээр дурдсан бусад судалгааны үр дүнгүүдтэй нэгтгэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан үр дүнгээр шинээр төлөвлөж буй Хүннү хот болон Сэлбэ дэд төвийн ойролцоо газрын гүний дулааны хэтийн төлөв сайн ажиглагдаж байгаа нь эдгээр хот, төвүүдийг шинэ технологи ашиглан байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний дулаанаар хангах боломжтой байгаа нь харагдаж байна.

目前正在将上述电阻率区域模型与其他研究结果整合,初步结果显示,新规划的匈奴城和塞贝副中心附近地热资源前景良好,表明可利用新技术为这些城市和中心提供环保、可再生的地热能源。

Энэ удаагийн судалгааны үр дүн дээр үндэслэж дараагийн шатны урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон гол судалгааны ажлууд хийгдэх юм.

基于本次研究结果,将开展下一阶段的初步技术经济可行性研究及主要研究工作。

Судалгааны ажлын явц одоогоор 80 гаруй хувьтай явагдаж байна.

研究工作目前进展超过80%。

Тус яам нь захиалагчийн хувьд уг судалгааны ажлын явцад захиалагчийн хяналтыг тавьж байгаа бөгөөд холбогдох өгөгдөл, мэдээллийг бэлдэж өгөх, бусад дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүннүү хотын захиргаа болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

该部作为委托方,对研究工作进展进行监督,并为提供相关数据、信息及其他支持,与乌兰巴托市市长办公室、匈奴城管理局及蒙古科学院天文与地球物理研究所合作。

Энэхүү суурь судалгааны ажил нь дараа дараагийн төсөл, арга хэмжээнүүдэд, жишээ нь Хүннүү хотын дулаан хангамж, болон Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийн төслүүдэд ашиглагдах тул төслийн явцын мэдээллийг тухай бүрт холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна /Зураг 2/.

该基础研究将用于后续项目和措施,例如匈奴城供热及乌兰巴托市塞贝副中心供热项目,项目进展信息将及时向相关机构报告。

声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!

  • 发表于:
  • 原文链接https://page.om.qq.com/page/Ob_Mw4Eei4NlVsno0IoCMXwA0
  • 腾讯「腾讯云开发者社区」是腾讯内容开放平台帐号(企鹅号)传播渠道之一,根据《腾讯内容开放平台服务协议》转载发布内容。
  • 如有侵权,请联系 cloudcommunity@tencent.com 删除。
领券